Jump to content

Алеппо

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Алеппо
ﺣَﻠَﺐ
Хоч: 
Al-Shahbaa (Араб: الشَّهْبَاء, латин: ash-Shahbāʾ)[a]
Алеппо, Сири
Алеппо
Алеппо
Сири дэх Аллепогийн байршил
Алеппо, Дорнод Газар дундын тэнгис
Алеппо
Алеппо
Алеппо (Дорнод Газар дундын тэнгис)
Алеппо, Ази
Алеппо
Алеппо
Алеппо (Ази)
Алеппо, Алеппо
Алеппо
Алеппо
Алеппо (Алеппо)
Солбицол: 36°12′N 37°10′E / 36.20°N 37.16°E / 36.20; 37.16Солбицол: 36°12′N 37°10′E / 36.20°N 37.16°E / 36.20; 37.16
Улс Сири
МужАлеппо
ТойрогСимеон уул (Жебель-Семъан)
Дэд тойрогСимеон уул (Жебель-Семъан)
Анх суурьшсанойр. 5000 МЭӨ
Анхны хотын зөвлөл1868
Засаг захиргаа
  ТөрөлХотын дарга–зөвлөлийн засгийн газар
  ЗахирагчАззам аль-Гариб
  Хотын даргаМохаммед Али аль-Азиз
Газар нутаг
  Нийт190 км2 (70 бээр2)
Өндөр
379 м (1,243 фут)
Хүн ам
 (2021 оны тооц.)
  Нийт2,098,210
  БайрСирид 2-т
Арабын ертөнцөд 18-д
  Нягтрал11,000/км2 (29,000/бээр2)
Иргэдийн нэршилАраб: حلبي Халаби
Монгол: Аллепочууд
Цагийн бүсUTC+3
Бүсийн дугаарУлсын код: 963
Хотын код: 21
ГеодугаарC1007
Уур амьсгалBSk
Олон улсын нисэх онгоцны буудалАлеппогийн олон улсын нисэх онгоцны буудал
Map
Эх сурвалж: Алеппо хотын нутаг дэвсгэр[2] Sources: City population[3][4][5][6]
Албан нэрАллепогийн хуучин хот
ТөрөлСоёлын
Шалгуурiii, iv
Бүртгэгдсэн1986 (10-р чуулган)
Эшлэл ду.21
Бүс нутагАрабын орнууд

Алеппо (Халеб) — Сири улсын умард хэсэгт орших бөгөөд тус улсын хамгийн том хот юм. 2022 оны байдлаар 3 868 000 хүн амтай байв.

Төв Ази, Месопотамийг дайран өнгөрдөг Их Торгоны замд оршдог хот нь түүхэнд чухал байр суурь эзэлдэг байсан. 1869 онд Суэцийн суваг нээгдэхэд бараа бүтээгдэхүүнийг усаар тээвэрлэж эхэлсэн бөгөөд Алеппогийн худалдааны хот байсан үүрэг буурчээ. Сирийн иргэний дайн эхлэхийн өмнөхөн Алеппо богино хугацаанд сэргэн мандалтын үеийг туулсан. 2006 онд тус хот "Исламын соёлын нийслэл" цолыг хүртсэн байна.

Алеппо нь Газар дундын тэнгисээс 120 км-ийн зайд, далайн түвшнээс дээш 380 м-ийн өндөрт, Сири-Туркийн улсын хилээс зүүн тийш 45 км-т оршдог. Хот нь хойд болон баруун талаараа газар тариалангийн талбайгаар хүрээлэгдсэн бөгөөд тэнд пистачио, чидун тариалдаг. Зүүн талаараа Алеппо хот Сирийн цөлөөр хүрээлэгдсэн байдаг юм.

Улс төрийн байдал

[засварлах | кодоор засварлах]

2024 оны 11-р сард засгийн газрын эсрэг хүчнийхэн найрсаг болон Туркийг дэмжигч бүлэглэлүүдийн хамт Сирийн армийн хяналтад байгаа нутаг дэвсгэрт шуурхай цохилт өгчээ. Гэнэтийн давшилтаар засгийн газрын эсрэг хүчин арав гаруй сууринг эзлэн авч, Алеппо хотын захын дүүрэгт тулалдаан эхлүүлж чаджээ. 2024 оны 11-р сарын 28-29-ний хооронд босогчид цэргийн судалгааны төв зэрэг хотын 70 гаруй хувийг хяналтандаа авч чадсан юм. 2024 оны 12-р сарын 1-нд засгийн газрын эсрэг хүчнийхэн хотыг эзлэн авсан байна.

  1. Al-Shahbaa (Араб: الشهباء) нь "хар өнгөтэй холилдсон цагаан өнгө" гэсэн утгатай үг юм.[1]
  1. Almaany Team. "معنى كلمة شَهْباءُ في معجم المعاني الجامع والمعجم الوسيط – معجم عربي عربي – صفحة 1". almaany.com. Архивласан огноо 2014-06-22. Татаж авсан: 2025-07-23.
  2. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Syr-news1
  3. Статистикийн төв товчоо (CBS). Алеппо дэд тойргийн хүн ам Архивлагдсан 2012-05-20 at the Wayback Machine.
  4. "'Ferocious' air strikes pummel Aleppo as ground gained". Al Jazeera. 2016-09-24. Архивласан огноо 2016-10-06. Татаж авсан: 2025-07-23.
  5. "Syrian Arab Republic: Aleppo Situation Report No. 14 (20 January 2017) – Highlights of the Report of the UN Office for the Coordination of Humanitarian Affairs". 2017-01-21. Архивласан огноо 2017-02-05. Татаж авсан: 2025-07-23.
  6. "Aleppo population 2021". worldpopulationreview.com. Архивласан огноо 2022-06-12. Татаж авсан: 2025-07-23.
 Commons: Халеб – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Алеппо – Энэ үгийг тайлбар толиос харна уу